Замын уулзваруудад давс, бодис цацлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-03-08 19:09:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвөөс халтиргаа гулгаа, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 400  кг цас хайлуулах бодис, 350 кг давсыг замын уулзвар хэсгүүдээр цацав.  

Энэ сарын 7-ны оройноос эхлэн тус аймгийн ихэнх нутгаар цас орлоо. Мөрөн сумын хэмжээнд цас орж халтиргаа гулгаа үүсч байгаа учраас Хот тохижилт үйлчилгээний төвий зам талбайн үйлчлэгч нар авто замын цас мөсийг тогтмол цэвэрлэж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Мөрөн сумын ИТХ-ын 2013 оны 25-р тогтоолоор батлагдсан журмын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага бүр ойр орчны 50 метр хүртэлх зам талбайн цас мөсийг арилгаж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байхыг байгууллага, аж ахуйн нэгжид уриалсаар байна.

Холбоотой мэдээ