Жаргалант суманд малын хорогдол хамгийн их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-03-08 19:26:49

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн хэмжээнд малын хорогдол нэмэгдсээр байна.

Өнгөрсөн баасан гарагийн мэдээллээр нийт 83598 толгой мал хорогдсноос адуу 3406 толгой, үхэр 6088 толгой, хонь 42104 толгой, ямаа 32000 толгой байна. Хамгийн их хорогдолтой Жаргалант 38630, Галт 9952, Төмөрбулаг 7619, Шинэ-Идэр 7242, Рашаант 5084, Их-Уул 3459, Цэцэрлэг 2416, Тариалан 1736, Арбулаг 1498, Цагаан-Уулд 1259 толгой мал хорогдсон байна. Оны эхний нийт малын 1,4 хувь хорогдоод байна. Тус аймгийн малын хорогдол их байгаа сумдын малчид өөрсдийн бэлтгэсэн хадлан тэжээлийг дууссан учраас өвч тэжээл хамгийн их хэрэгтэй байгаа ажээ.

Холбоотой мэдээ