Мехикод эмэгтэйчүүдийн хүчирхийллийг эсэргүүцсэн жагсаал цуглаан болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-09 12:05:20

МЕХИКО. /TASS/. Мексикийн Мехико хотод ням гарагт болсон эмэгтэйчүүдийн хүчирхийллийг эсэргүүцсэн жагсаал цуглаанд 80 мянга орчим хүн оролцжээ. Энэ тухай Их хотын олон нийтийн аюулгүй байдлын удирдах газрын дэргэдэх замын хөдөлгөөний тухай мэдээллийн төв “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан тайван жагсаал цуглаан болсон хэдий ч жагсаалын үеэр эвдэн сүйтгэх хэд хэдэн ажиллагаа болсон байна. Нүүрээ халхалсан зарим жагсагчид дэлгүүрүүд, түргэн хоолны газруудын цонхыг хагалж, ханан дээр нь янз бүрийн уриа лоозон, доромжилсон утгатай үгс бичсэн тохиолдлууд бүртгэгджээ.


Цаашлаад жагсаал цуглаанд оролцогч хэсэг бүлэг хүмүүс Ерөнхийлөгчийн ордон буюу Үндэсний ордны цагдаа нартай мөргөлдөж, гар хийцийн тэсрэх төхөөрөмж ашиглахыг завдсан байна. 

Холбоотой мэдээ