Эрдэнэт хүний амийг гал түймрийн аюулаас аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 17:23:30

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7-р багт орших Машинистийн 3 давхар байранд гал гарч байна гэсэн дуудлагаар Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажилласан байна.

Аврагчдыг очиход тус байрны 3 тоотод оршин суугч иргэн Ц.Батболд гэгч цахилгаан тогоогоо залгаатай орхиж, унтсанаас гал гарч битүү утаажилт үүссэн нөхцөл байдалтай байжээ. Аврагч, гал сөнөөгчид цонхоор нь орж гал түймрийг унтраасан байна. Уг айлд унтаж байсан 4 хүн, нэг хүүхдийн амь насыг ийнхүү гал түймрийн аюулаас авран хамгаалжээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ