Бүртгэгдсэн орноос дамжин ирсэн сэжигтэй тохиолдол илрээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-09 14:14:21

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар шинэ долоо эхний өдрийн 12.00 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Сэлэнгэ аймагт тусгаарлагдан ажиглалтанд байгаа 81 иргэний биеийн байдал хэвийн, ямар нэг зовиур илрээгүй байна. Алтанбулаг боомтоор 3 дугаар сарын 9-ний өглөөний 08:00 цагийн байдлаар 153 тээврийн хэрэгслээр 308 Монгол, 70 гадаад нийт 378 зорчигч орж ирсэн. 378 зорчигчийн биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Тус боомтоор 163 тээврийн хэрэгслээр 318 Монгол, 51 гадаад нийт 369 зорчигч гарчээ. Сүхбаатар боомтоор орох чиглэлд галт тэрэг аялаагүй. Харин Улаанбаатар-Эрхүү чиглэлийн 305 дугаар галт тэрэг 21:30 цагт Монгол 26, гадаад дөрөв нийт 30 зорчигчтой Сүхбаатар өртөөн дээр ирж, ямар нэг зөрчилгүй дамжин өнгөрчээ. Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн пунктээр 3 дугаар сарын 01-нээс 09-ний өдрүүдэд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн ачааны 168, суудлын 61, автобус 17, нийт 246 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 421 зорчигчдод зөвлөмж өгсөн байна.

 

Холбоотой мэдээ