ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ сэрэмжлүүлэг гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-03-09 16:29:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ сэрэмжлүүлэг гаргажээ. 

ОХУ-д шинэ короновируст халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай уялдан тус улсад суугаа монголчуудыг гадуур явахгүй байхыг зөвлөж байна. Ялангуяа амралт, баярын өдрүүдэд үзвэр, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхгүй байх, түүнчлэн оюутнууд дотуур байрныхаа орчинд ч болгоомжтой байхыг анхааруулжээ. 

Учир нь мөн "COVID-19"-төй холбоотойгоор Оросын иргэдийн, ялангуяа оюутан, залуучуудын дунд халдвар ихтэй байгаа орнуудын иргэдтэй үл ойлголцох, монгол иргэдийг бусад орны иргэдтэй андуурч, зүй бусаар харьцах байдал сүүлийн үед мэр сэр гарч байгаа тул шаардлагагүй бол гадуур явахгүй байхыг зөвлөсөн байна. Гэнэтийн таагүй зүйл тохиолдвол 8 495 690 6792 дугаарын утсанд холбогдохыг сануулжээ. 


Холбоотой мэдээ