Эрхийн үнэмлэхгүй болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил зонхилжээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-03-10 22:03:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт өнгөрөгч сард /2020.02/ зөрчлийн улмаас 21 иргэн Шүүхийн шийтгэврээр баривчлагдсан байна.

Тухайн иргэдийн 50 гаруй хувь буюу 11 хүн эрхийн үнэмлэхгүй болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил байжээ. Мөн 30 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 10 гаруй хувь нь хулгайлах зөрчилд тус тус холбогдсон иргэд байна.

Баривчлагдсан иргэдийн хүйсийн хувьд бүгд эрэгтэй. Тэдний 11 нь эрхэлсэн тодорхой ажилгүй, дөрөв нь малчин, хоёр нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, гурав нь хувийн байгууллагын ажилтан, нэг нь төрийн алба хаагч аж.

Холбоотой мэдээ