Таван зуун мянган төгрөгийн бензиний эрх өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-11 21:55:42

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж “Ник-Петровис” компанийн Увс аймаг дахь салбараас 500 мянган төгрөгийн үйлчилгээний эрхийг аймгийн Онцгой комисст энэ сарын 11-нд гардуулан өглөө.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл гарган ажиллаж буй тус хамт олонд аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Батсайхан ард иргэдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүссэн юм.

Энэчлэн аймгийн Онцгой комисст хандив өргөх албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд одоогоор 17 сая гаруй төгрөг, 3000 орчим амны хаалт цуглаад байна. 

Холбоотой мэдээ