Хүнсний нөөц бүрдүүлэх ажлын хэсэг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-03-13 12:22:12

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж аймгийн хэмжээнд хүнсний нөөц бүрдүүлэн ажиллах  ажлын хэсэг байгуулав.

Тус ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох ахалж иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон бараа бүтээгдэхүүний нөөцийг судалж шаардлагатай бүтээгдэхүүнийг орон нутагт нийлүүлэхэд холбогдох хувийн хэвшилд зөвлөмж өгөн ажиллах юм.

Тухайлбал аймгийн хэмжээнд гурилын хэрэглээг хангах зорилгоор "Хөвсгөл Алтан дуулга" компанитай хамтран ажиллах гэнэ. Харин хүнсний бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмж үнэ хөөрөгдүүлсэн аж ахуйн нэгжид хариуцлага тооцон ажиллах ажээ.

 

 

Холбоотой мэдээ