"Ган Хэрлэн" ХК ногдол ашиг тараахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-18 18:50:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Ган Хэрлэн” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор тус компани 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 150 төгрөг, нийт 14.9 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болов. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг ирэх 4 дүгээр сарын 6-наар тогтоож, 9 дүгээр сарын 30-ны дотор Үнэт цаасны төвлөрсөн хадагаламжийн төв (ҮЦТХТ) ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв. 


Холбоотой мэдээ