Хилийн цэргийн 0214 дүгээр ангийнхан хандивын аянд нэгдлээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-03-18 20:31:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсад Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 99 жилийн ой, Монгол цэргийн өдрөөр хилийн цэргийн 0214 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн хандивын аянд нэгдлээ.


Тодруулбал, гуравдугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суман дахь Хурандаа Н.Батсайхан захирагчтай Монгол Улсын баатар Д.Гуулингийн нэрэмжит Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссоос өрнүүлж буй хандивын аянд нэгдлээ. Тэд шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжиж 1639000 төгрөг, 200 ширхэг амны хаалтыг хандивлав.

Дээрх хандивыг Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн захирагч Хурандаа Н.Батсайхан аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, Санхүү, төрийн сангийн дарга Ч.Жаргалсайхан нарт хүлээлгэн өгсөн юм.


Холбоотой мэдээ