Хэнтий аймгийн ОБГ-т томилгоо хийлээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-03-23 17:01:30

Хэнтий /МОНЦАМЭ/ ОБЕГ-ын даргын тушаалаар Хэнтий аймгийн ОБГ-ын дарга хурандаа Н.Чанцалыг Говьсүмбэр аймгийн ОБГ-ын даргаар шилжүүлэн томилсон байна.

Н.Чанцал нь тус аймгийн ОБГ-т жолоочоос нь эхлээд газрын дарга хүртэл 28 жил тасралтгүй ажилласан бөгөөд хэдхэн хоногийн өмнө хурандаа цолоо авсан юм.

Харин аймгийн ОБГ-ын шинэ даргаар ОБГ-ын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга дэд хурандаа Ж.Эрдэнэбатыг дэвшүүлэн томилжээ.

Холбоотой мэдээ