“Усны зохистой хэрэглээ” видео уралдаанд оролцохыг уриаллаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-03-22 12:24:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Дэлхийн усны өдрийг угтан Говь-Алтай аймгийн Ус, орчны эрүүл ахуйн зөвлөлөөс ард иргэдийг “Усны зохистой хэрэглээ” видео уралдаанд оролцохыг уриаллаа.


Уралдааныг НҮБ-ын Хүүхдийн сангийн “Усан хангамж ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөр, “Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газар” хамтран тус аймгийн иргэдийн дунд зохион байгуулж байна.

Видео уралдаанд оролцогчдод усыг зүй зохистой хэрэглэх, хэрхэн хэмнэх талаар амьдралын зөв хэв маягт уриалсан, шинэлэг шийдлийг харуулсан, шүүмжлэлтэй хандсан эсвэл магтан сайшаасан, гэр бүлээрээ оролцсон эерэг соёлтой бичлэг илгээхийг уриалжээ. Бүтээлийг дөрөвдүгээр сарын 23-ныг хүртэл Говь-Алтай аймгийн Ус, орчны эрүүл ахуйн фэйсбүүк хуудсанд хуваалцсанаар уралдаанд орох эрх нь баталгаажих юм.


Холбоотой мэдээ