Өсвөрийн улаан загалмайч охин амны хаалт оёж хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-03-23 20:54:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/. МУЗН-ийн онцгой гишүүн, Говь-Алтай аймгийн Өсвөрийн улаан загалмайч Л.Анударь Онцгой комиссоос өрнүүлж буй хандивын аянд нэгдэн 50 ширхэг амны хаалт оёж хандивлалаа.

Дэлхий нийтийг түгшээж буй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хандивласан амны хаалтыг Улаан Загалмайн хорооны дарга Ч.Батзориг хүлээн авч ахмадуудад үнэгүй төлбөргүй олгоно гэдгээ илэрхийлсэн юм. Мөн Өсвөрийн улаан загалмайч Л.Анударь охинд тус хорооны хамт олон сурлага хөдөлмөр, хүмүүнлэгийн үйлсэд нь амжилт хүслээ.

Л.Анударь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Хантайшир-Эрдэм цогцолбор” сургуулийн 8б ангид сурдаг ажээ. 
Холбоотой мэдээ