Зарим сумаас аюул мэдээний дохио ирж байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-03-24 16:39:12
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн нутгаар яг одоо салхи 15м/с хүрч, шороон шуурга шуурч байна.

Тус аймгийн УЦУОШТ-өөс өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-нд нутгийн баруун хэсгээр, 24-25-нд шилжих шөнө ихэнх нутгаар, 25-ны өдөр нутгийн зүүн сумдаар салхи баруун хойноос сeкундэд 16-18 мeтр хүрч шороон болон цасан шуурга шуурч, 25-наас нийт нутгаар хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа.

УЦУОШТ-өөс цаг агаарын одоогийн нөхцөл байдлын талаар тодруулахад, өнөөдрийн 15 цагийн байдлаар тус аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Гурвансайхан сумаас аюул мэдээний дохио ирж байна гэлээ. Салхины хурд 15 м/с-ээс дээш гарсан тохиолдолд ийм дохио хүлээн авдаг ажээ.

Одоогийн байдлаар Хулд, Луус, Сайнцагаан суманд салхины хүч 14 м/с байгаа ба өнөө шөнөдөө нийт нутгаар шуурч, нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байгаа аж. 

Тиймээс малчид, тээвэрчид, иргэдийг анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. 

Холбоотой мэдээ