Хан-Уул дүүргийн 257 малчин өрхөд өвс олгожээ

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-03-25 12:15:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн захын хороодод цас их орсноос хаваржилт хүндэрч мал төллөлтийн үеэр мал хорогдох нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс малчдад өвс олгожээ.


Тус дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс 12, 13, 14 дүгээр хорооны цөөн малтай, бага орлоготой 257 өрхөд ХУД-ийн Засаг даргын нөөц хөрөнгөөс өвс олгож туслалцаа үзүүлсэн байна.



Ташрамд дуулгахад, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны тогтоолоор мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн болон хориглосон бүсийг зааглаж өгсөн байдаг. Тодруулбал, хотоос алслагдмал буюу БЗД-ийн 11, 20, СХД-ийн 21, 32, ХУД-ийн 12, 13, 14 дүгээр хороонд мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрчээ.



Холбоотой мэдээ