Иргэн бүрт нэг сая 242 мянга 721 төгрөг олгохыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-25 14:42:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэн бүрт нэг сая 242 мянга 721 төгрөг олгохыг шаардах бичиг Ерөнхий сайдад хүргүүлж байгаа тухай АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай өнөөдөр мэдэгдлээ. 


Шинэ коронавирусний цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг хямарч байгаа бодитой нөхцөл байдал үүссэнийг шаардах бичигт дурджээ. Манай улсын хувьд нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл хөл хорио тогтоосон нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг уналтад оруулж, эдийн засаг хумигдаж байгааг тэмдэглэжээ. 


Иймд эдийн засгийг сэргээхийн тулд дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан Монгол Улсын иргэн бүрт дээрх мөнгөн хөрөнгийг яаралтай олгохыг шаардсаныг АН-ын дэд дарга О.Магнай танилцууллаа. 


Тэрбээр, “Энэ онд барих хоёр замын ажлыг цуцалж гарах хөрөнгийг нь иргэддээ олгож цаг алдалгүй эдийн засгаа тэлэх бодлого баримтлах шаардлагатай” хэмээн онцлов. 

Холбоотой мэдээ