Уяачид 120 сая төгрөг, 1000 толгой хонь хандивлав

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-03-27 17:14:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд нүүрлэсэн “COVID-19” халдварын тархалт буурахгүй байгаа энэ цаг үед Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ноос санаачилсан “Морьтны хийморь” аяны хүрээнд цугларсан 120 сая төгрөгийн хандивыг хүн ардынхаа эрүүл энхийн манаанд амь биеэ үл хайрлан зүтгэж буй эрүүл мэндийн салбарын алба хаагчдад гардуулав.


Мөн 1000 толгой хонь УОК-т хандивлахаар болов. Тус хандивыг ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар, Ажлын албаны дарга Б.Батбаатар нар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн Д.Сарангэрэлд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн морин цагт хүлээлгэн өгсөн байна.

 

Холбоотой мэдээ