Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Төрийн сайдтай утсаар ярив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-03-27 20:31:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Төрийн сайд Нийлс Аннентай өнөөдөр утсаар ярив.

Сайд нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орнууд хүнд сорилттой тулгарч буй хэдий ч хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй байлгахад талууд анхаарч ажиллах нь зүйтэйг сайд нар тэмдэглэв.

Үүний зэрэгцээ дэлхий дахинаа асар хурдтай тархаж буй коронавирусний халдварын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар санал солилцов. ХБНГУ-ын Төрийн сайд Н.Аннен, Германы эрдэмтэн судлаачдын судалгаа, туршилтын үр дүнг хуваалцаж, мэдээлэл солилцоход бэлэн байгааг мэдэгджээ.


Холбоотой мэдээ