Зээл төлөлтийг хойшлуулах хүсэлтийг авч эхэллээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-03-29 22:05:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас гаргасан хэрэглээний зээл төлөлтийг гурван сараар хойшлуулах шийдвэрийг арилжааны банкууд хүлээн авч, харилцагч иргэд, ААН, байгууллагаас зээл төлөлтийг хойшлуулах хүсэлтийг авч эхэллээ. 

Арилжааны банкуудаас Хас, ХААН банкууд эхэлж, одоогийн байдлаар ХХБ, "Голомт" зэрэг банк хүлээн авч, харилцагч иргэд онлайнаар хүсэлтээ илгээн шийдвэрлүүлэх боломжтойг мэдэгдэж байна. 

Үүнд: ХААН банканд зээлтэй иргэд энд дарж зээлийн хойшлуулах хүсэлтээ илгээх юм. Мөн Худалдаа хөгжлийн банканд зээлтэй иргэд энд дарж, "Голомт" банканд зээлтэй иргэд мөн энд дарж зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтээ илгээх юм. 


Холбоотой мэдээ