Нүүдлийн малчдад туслах гэр штаб ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 15:02:02

Увс аймгийн Өмнөговь сумын ЗДТГ-аас жил бүрийн хавар Увс нуурын хөвөөнд хаварждаг Орлого, Холбоо багийн малчиддаа туслах зорилгоор Бургастай хэмээх газарт Нүүдлийн гэр штаб ажиллуулж иржээ.

Энэ хавар багуудад тус бүрт нь гэр штаб гаргаж өгсөн бөгөөд Орлого багийн штабыг Бургастайд, Холбоо багийн штабыг Шинэ усанд барьжээ. Штаб тус бүр дээр сумын ЗДТГ-ын ажилчид, хүний эмч, малын эмч нар ээлж ээлжээр ажиллаж, нүүдлийн малчиддаа халуун цай хоол, өвс тэжээл, нүүрс түлээгээр үйлчилж байна.

Гэр штабууд нь энэ сарын 5-аас ирэх сарын 13-ны хооронд ажиллаж байна.

Увс аймаг Б.Батхүү

                                                                                        

Холбоотой мэдээ