Монгол Улсын 280 иргэнд нэг их эмч оногдож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-03-30 13:25:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Үндэсний эмч нарын өдөр” тохиож байгаа бөгөөд энэ өдрийг анх 1933 оны 3 дугаар сарын 30-нд Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй.


Харин 1990 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш 1990 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болжээ. Улмаар 1991 онд Дэлхийн эмч нарын холбооноос жил бүрийн энэ өдрийг албан ёсоор дэлхийн “Үндэсний эмч нарын өдөр” хэмээн нэрлэсэн юм байна.


Харин дэлхийн олон улс оронд 1977 оноос эхлэн Хил хязааргүй эмч нарын нийгэмлэгийн санаачилгаар ДЭМБ-аас жил бүрийн 10 дугаар сарын эхний нэгдэх өдрийг "Олон улсын эмч нарын эв санааны өдөр" болгон тэмдэглэж иржээ.  


“Үндэсний эмч нарын өдөр”ийг тохиолдуулан Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах тун хариуцлагатай энэ цаг үед эмчийн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж эрүүл энхийн төлөө амь биеэ  үл хайрлан ажиллаж байгаа эмч нартаа монголчууд талархал илэрхийлж байна.


2019 оны 10 сарын байдлаар, Монголын эрүүл мэндийн салбарт 52 мянга гаруй мэргэжилтэн болон албан хаагч ажиллаж байгаагаас 11 мянга гаруй их эмч /2018 оны байдлаар 283 хүнд нэг их эмч/, 12 мянга орчим сувилагч энэ салбарт ажилладаг юм байна. Тэд 2070 орчим эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ