ҮАБЗ байгалийн хийн хоолой барих асуудлаар хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-03-31 16:15:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий ажлын багийг Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн дэргэд байгуулахаар болжээ.


Тодруулбал, ҮАБЗ өнөөдөр хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан байна. Ажлын багийн бүрэлдэхүүнд ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар орсон бөгөөд үйл ажиллагаагаа шуурхай зохион байгуулж ажиллахыг ажлын багийн даргад даалгажээ.

Холбоотой мэдээ