"Нормандын дөрвөл"-ийн хэлэлцээ Берлинд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-01 10:31:21

БЕРЛИН. /TASS/. “Нормандын дөрвөл” бүлэг буюу ОХУ, Герман, Франц, Украины Гадаад хэргийн сайд нарын хэлэлцээг ирэх сарын 11-нд Берлин хотноо зохион байгуулахаар урилгыг сайд нарт илгээсэн гэж Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер мэдэгдэв.

“Нормандын дөрвөл” бүлэг нь Украины мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах арга замыг хайж байгаа билээ.

“Бид цаг хугацаа алдсан. Сирийн гал зогсоох тохиролцоо дахин тогтворгүй болж эхэлсэн бөгөөд тохиролцоог зөрчих болон хүний амь нас үрэгдэх асуудал газар авч байна" гэж Штайнмайер мэдэгдээд, Нормандын дөрвөлийн байр суурийг нэгтгэх хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэжээ. Мөн тэрбээр, тиймээс тус бүлгийн орнуудын сайд нарыг Берлинд урьсан гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ