Автозамын орц, гарц гаргах ажилд 12 иргэн, аж ахуй нэгж оролцох хүсэлт гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-08 10:03:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Урин дулаан цаг ирж нийслэлд авто замын дагуу шинээр орц, гарц гаргах, зам сэтлэх, сүвлэх зэрэг инженерийн шугам сүлжээ, зам засварын ажил эхэлж байна.


Үүнтэй холбогдуулан хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн Ажлын хэсэг “Авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах зөвшөөрөл” олгох 2020 оны эхний хурлаа зохион байгуулав.

 

Хурлын эхэнд ерөнхий менежер, Ажлын хэсгийн гишүүдэд өнгөрсөн онуудад нөхөн сэргээлтээ хийгээгүй, чанарын шаардлага хангаагүй хийж гүйцэтгэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага /ААНБ/-уудад дахин зөвшөөрөл олгохгүй байх үүрэг чиглэл өгөв.


 


Нийслэлийн Засаг даргаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” болгон зарласантай холбогдуулан инженерийн шугам сүлжээний угсралт, засвар арчлалт хийж гүйцэтгэж байгаа
ААНБ-уудын хөдөлмөр аюулгүй байдлыг өндөр түвшинд хангуулах, түүнд хяналт шалгалт тогтмол явуулахыг Ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болголоо.


Авто зам сэтлэх, сүвлэх ажилд 7 иргэн аж ахуй нэгж, орц, гарц гаргах ажилд 12 иргэн, аж ахуй нэгж оролцохоор хүсэлтээ гаргасан байна.

Холбоотой мэдээ