Өнгөрсөн онд 1454 хүнийг байнгын болон түр ажлын байраар хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-04-08 12:33:46

Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд тус аймагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6 төсөл хөтөлбөр хэрэгжсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн өөрөө өөртөө бий болгосон ажлын байранд зуучлах үйлчилгээний хүрээнд 2019 онд 1000 ажлын байр бий болгохоор төлөвлөжээ. Энэ нь гүйцэтгэлээр байнгын ажлын байранд 754 иргэнийг, түр ажлын байранд 700 иргэнийг, нийт 1454 иргэнийг шинэ ажлын байртай болгожээ.

Үүнээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 6 төсөл хөтөлбөрөөр 348, барилгын салбар, улсын болон орон нутгийн төсвөөр хийж буй бүтээн байгуулалтын ажил, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт нийт 1106 ажлын шинэ байр бий болсон байна.

 

Холбоотой мэдээ