Ноолуурын хулгай гарах болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-04-08 15:05:27

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 5-ны хооронд аймгийн Цагдаагийн газарт ноолуураа хулгайд алдлаа гэх хоёр дуудлага бүртгэгджээ. Уг хулгайн хэргийн нэгийг нь илрүүлсэн бол, нэг нь одоо шалгагдаж байгаа аж.

Тодруулбал, Мөнххаан, Баруун-Урт суманд энэ хэрэг гарч, нийт 20 килограмм ноолуур хулгайлагджээ.

Ноолуурын үнэ сул байгаатай холбоотойгоор иргэд, малчид ноолуураа борлуулаагүй, хадгалж байгаа. Ингэхдээ гадаа болон найдваргүй амбаар саванд хадгалж байгаагаас ийм хэрэг гарч байна. Тиймээс бэлтгэсэн ноолуураа бат бөх цоожтой, найдвартай газар хадгалахыг аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ