Чандмань суманд ингэ ихэрлэв

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-04-10 11:39:20

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн нутаг "Хар судгийн оргидогийн өвөр" гэх газар малчин Д.Мягмарынх хаваржиж байна. Тэдний зургаан настай хүрэн ингэ дөрөвдүгээр сарын 09-ны өдөр ихэр ботго төрүүлж, эсэн мэнд торниж байна. 

Өнгөрсөн 2016 оны хавар Зэрэг сумын Эхэн багийн малчин Н.Галсанбатын хүрэн ингэ ихэр ботго гаргаж байсан. Мөн 2017 онд Манхан сумын Улаанхүрээ багийн малчин Х.Нямсүрэнгийн 3 настай ингэ ихэрлэж байжээ.

Ингэ ихэрлэхийг монголчууд эрт дээр үеэс сайн цагийн эхлэл хэмээн үзэж ихэд бэлгэшээж иржээ.

Холбоотой мэдээ