МСНЭ, “Мон Интра” ХХК алба хаагчдад эм бэлдмэл хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-04-10 11:27:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд туслах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

Тухайлбал, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/, “Мон Интра” ХХК-тай хамтран  голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад зориулж 5000 тун эм бэлдмэлийг, “Монголын Жудо бөхийн холбоо”-ноос нэг өдрийн цалин 1 сая 449 мянга 244 төгрөгийг Улсын онцгой комисст өнөөдөр хүлээлгэн өглөө.


Мөн “Өөрчлөлт монгол христийн цуглаан” ТББ-аас 1 100 000 төгрөгийг, “Идэр ивээлт” ХХК-иас 10 мянган ширхэг даавуун амны хаалтыг хандивласан юм.



Холбоотой мэдээ