“УОК-ын Шуурхай штаб” фэйсбүүк хуудас ажиллаж эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-10 17:05:03
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад "COVID-19" халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх нэгдсэн мэдээллийг цаг тухай бүрт олон нийтэд шуурхай хүргэх зорилгоор “УОК-ын Шуурхай штаб” фэйсбүүк  хуудсыг нээжээ.


Тус хуудсаар дамжуулан Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гаргаж байгаа холбогдох дүрэм, журам, шийдвэр болоод тусгай үүргийн нислэг, иргэдийг тусгаарлах байрны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүргэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



 

Холбоотой мэдээ