Жүдочид Улсын онцгой комисст хандив өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-04-10 17:06:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж Монголын Жүдо бөхийн холбооноос нэг өдрийн цалин болох 1.449.244 төгрөгийг Улсын онцгой комисст хандивлав.


Энэхүү хандивыг Ардын багш Ч.Насантогтох, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, Жүдо бөхийн шигшээ багийн Ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар нар өнөөдөр /2020.04.10/ хүлээлгэн өгсөн байна.

Холбоотой мэдээ