“China Shenhua Energy” группийн орлого буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-02 16:36:38

БЭЭЖИН. /TASS/. Дэлхийн хамгийн том нүүрс олборлогч болох “China Shenhua Energy” группийн цэвэр орлого 2016 оны  эхний улиралд 28,3 хувиар буурч 4,74 тэрбум юань (734 сая доллар) болжээ. Энэ тухай Синхуа агентлаг уламжлав.

Компанийн эхний улирлын нийт орлого 4,6 хувиар буурч 39,4 тэрбум юань (6,1тэрбум доллараар) болжээ.

Дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч бол Хятад улс юм. Нүүрсний хэт олборлолт нь нүүрсний салбарын хөгжлийг арагш нь чангааж байна.

Хятадын гангийн зах зээлийн дүн шинжилгээний тэргүүлэгч агентлаг болох  SCI99-ийн шинжээч Тянь Янь ярихдаа “зах зээл дэх хэт үйлдвэрлэлийн гол шалтгаан нь компаниуд Хятадын зах зээлийн боломжийг хэт өндрөөр үнэлсэнтэй холбоотой” гэлээ.

Түүний ярьснаар, хямралын өмнөх 2008 онд металлын хэрэглээ хурдацтай өсч,төмөрлөгийн үйлдвэрийнхэн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд ихээхэн хөрөнгө оруулж байв. Гэтэл 2010-2012 онуудад ган болон нүүрсний эрэлт эрчимтэй буурсан нь хэт үйлдвэрлэл бий болох шалтгаан болсон аж. “Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь өнөөгийн энэ байдлыг улам л хүндрүүлж байна” гэж шинжээч Тянь Янь дүгнэжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ