Ард Аюушийн өргөн чөлөөний замын гол хэсгийг тохижуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-19 22:52:00
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Ард Аюушийн өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кинотеатрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьсан. Харин одоо 1.6 км урт уг замын голын булеварын ногоон байгууламж дагуу явган хүний зам, сандал, хогийн сав, троссон хашлага бүхий иж бүрэн тохижилтын ажил өрнөж байна.


Энэ амралтын өдрүүдэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар тохижилтын ажилтай танилцлаа.


Нийт 5925 м.кв явган зам, 4700м троссон хашлага хийх уг ажлын гүйцэтгэгчээр “Охь мандал” компани ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын 15 гэхэд дуусна гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлсэн юм.

Холбоотой мэдээ