Таеквондочид сошиал уралдаанд идэвхтэй оролцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-04-20 13:16:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын таеквондогийн холбооноос "Таеквондочид бэлтгэлээ тасалдуулдаггүй" сошиал уралдааны дүнг гаргаж шилдгүүдийг тодруулсан байна.


Энэхүү сошиал уралдааны зорилго нь  коронавирусний халдварын аюул нүүрлэсэн энэ цаг үед тамирчид нэгдсэн бэлтгэлдээ хамрагдаж чадахгүй байгаа ч гэрийн нөхцөлд бие даан сургуулилтаа үргэлжлүүлж буй таеквондоч хүүхэд залуусыг урамшуулахад чиглэжээ.


Тус уралдаанд нийслэлийн Баянгол дүүргийн "Олимп" таеквондо клубийн тамирчин Н.Мөнхсүлд түрүүлж 800 гаруй мянган төгрөгийн үнэ бүхий таеквондогийн иж бүрдлээр шагнуулахаар болов.


Мөн холбооноос уралдаанд идэвхтэй оролцон, бэлтгэлээ тасалдуулалгүй хийж буй тамирчин бүрээ нэмж урамшуулахаар болсон байна. Тухайлбал, таеквондогийн тамирчин бүрд зайлшгүй хэрэгцээ болсон нэг бүр нь 80 ам.долларын үнэ бүхий Daedo брендийн электрон онооны хэрэгслээр урамшуулна хэмээн Монголын таеквондогийн холбооноос мэдээлэв.

Холбоотой мэдээ