Газрын хэвлийд хууль бусаар халдсан хэргүүдийг шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-21 12:50:13

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Богд сумын 4 дүгээр баг Улаан-Хад гэх газраас газрын хэвлийд хууль бусаар халдаж, байгалийн өнгөт чулуу олборлож байсан иргэн Э, А, Ц, Э, О нарын үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тухайн иргэд 60 орчим кг чулууг бэлтгэсэн байжээ.

Мөн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулж, газрын хэвлийд хууль бусаар халдсан тус сумын иргэд Б, Г, Б, Е нарын үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг аж.

Холбоотой мэдээ