Хяналтын цэг ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 16:10:31

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 03 сарын 31-ний өдрийн "Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хяналтын цэг ажиллуулах тухай" А/85 дугаар захирамжийн дагуу аймгийн хэмжээнд хяналтын цэг ажиллаж эхэллээ.

Дээрх захирамжийн хүрээнд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 19, 36, 61 дүгээр анги болон Эрэн хайх аврах ангийн бие бүрэлдэхүүн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналтын цэгт өнөөдрөөс эхлэн үүрэг гүйцэтгэж эхлээд байна.

Энэхүү хяналтын цэгт Сэлэнгэ аймгийн ойн сан бүхий Алтанбулаг, Баруунбүрэн, Ерөө, Мандал, Түшиг, Хүдэр, Хушаат, Цагааннуур зэрэг 8 сумын 12 чиглэл хамаарагддаг юм байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэг

Холбоотой мэдээ