Ахмадууд хог цэвэрлэх ажилд үлгэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 16:24:36

Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооноос санаачлан Сүхбаатар сумын төрийн байгууллагуудыг уриалан хог цэвэрлэгээний ажлыг амралтын өдрөөр зохион байгуулжээ.  

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Боловсрол соёлын газар, Статистик бүртгэлийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Архивын тасгын хамт олон, Сүхбаатар сумын ТҮГ зэрэг албан байгууллагууд оролцсон байна. Тэд нутгийн захиргааны 3-р байрны хашааны хойд хэсэг, авто гараашийн ард бөөгнөрсөн хур хогийг цэвэрлэжээ.

Мөн хашаан доторх модыг тайрах, эвдэрсэн авто замын нөхөөс хийх зэргээр хотынхоо өнгө үзэмжийг дээшлүүлэхэд гар бие оролцсон байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэг

 

 

Холбоотой мэдээ