Хорогдсон малын сэг, зэмийг устган халдваргүйжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-22 12:29:59

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сумын Мал эмнэлгийн тасаг, Хот тохижилтын алба, багийн Засаг дарга хамтран иргэдийн оролцоотойгоор хорогдсон малын сэг, зэмийг устгаж, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгууллаа.

Малчид үхсэн малын сэгийг гуу жалганд хаях явдал их байна. Энэ нь зун хур бороо орсон үед урсаж, гол ус, бэлчээр бохирдуулах, халдварт өвчин үүсэх нөхцөлийг бүрдүүлэх тул сэг зэм, ахуйн хог хаягдлаа хогийн нэгдсэн цэгт хүргэхийг малчдад анхааруулаад байгаа юм.

Цэвэрлэгээний үеэр хоёр мянга гаруй малын сэгийг устгаж халдваргүйжүүлжээ.

Холбоотой мэдээ