Өвөрхангайн соёлын өв цуврал: Зээрэнгийн хийдийн туурь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-22 15:45:08

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сант сумын төвөөс урагш 36 км зайд “Домбон зээрэнгийн говь” хэмээх газарт Зээрэнгийн хийдийн туурь бий.

168 х 158 метр талбайг эзэлсэн 20 гаруй сүм, дугантай тус хийд нь 1700-аад онд үүсэн байгуулагдсан бөгөөд Бээжингээс Улиастай хүртэлх замын өртөө буудал болдог байв.

1950-иад оны сүүлчээр хийдийн зарим сүм, дуганууд бүрэн бүтэн байжээ. 1961 онд Баянгол сумыг байгуулахтай холбогдуулан уг хийдийг буулгаж, тоосгыг нь сумын байшин, барилгад ашигласан байна. Тэр үед хийдээс бурхан тахил, ном тэргүүтэн, нэг алтан шагай гарч байсныг газар булсан ба хожим булсан газраасаа олоогүйг, нэгэн дуганы бууринаас ваартай шар тос  гарч ирснийг тоосго ачиж байсан хүүхдүүд саваагүйтэн хага цохиж байсныг нутгийнхан ярьдаг аж.

Ийнхүү Зээрэнгийн хийд нь Монголд байсан 750 шахам сүм, хийдийн адилаар тухайн цагийнхаа соёл, боловсролын нэгэн голомт нь болж байсан ч одоо нурсан сүмийн 2 метр орчим өндөр хана, овгор шороо, гэрийн буурь, эвдэрсэн тулга, морины тах, хагарсан ширмэн тогоо, сангийн бойпор зэргээс өөр юм үлдээгүй балгас болжээ.

Холбоотой мэдээ