Сэлэнгэ аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-24 17:02:03

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд оны эхний гурван сарын байдлаар нийт 174 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 47 гэмт хэргээр буюу 21.2 хувиар буурсан үзүүлэлтэй гарчээ.

Энэ нь аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн дотроос гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, мөн хууль бусаар мод бэлтгэх, цаашлаад хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт буурсан зэрэг нь ийн нөлөөлсөн байна. Аймгийн хэмжээнд гарсан дээрх гэмт хэргийн 23.6 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг эзэлж байгаа бол 11.5 хувийг бусад гэмт хэрэг эзэлж байгаа аж. Аймгийн хэмжээнд ийнхүү гэмт хэргийн тоо буурахад дээрх хүчин зүйлс нөлөөлсөн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ