Нийслэлээс 8646 км автозамыг ариутгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-04-25 10:08:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба коронавирусний эрсдэлээс сэргийлэх үүднээс энэ оны хоёрдугаар сараас хойш хоёр удаа, нийт 8646 км автозамыг ариутгажээ. Ирэх даваа гарагаас гурав дахь ариутгалыг хийхээр төлөвлөсөн байна.


Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун хэвлэлийн бага хурал хийх үедээ, "Автозамаас гадна хүүхдийн тоглоомын талбай, амралтын газрын сүүдрэвч зэргийг ариутгаж байгаа. Өнгөрсөн хугацаанд 1.4 сая ам дөрвөлжин метр талбайд ариутгал хийсэн" гэлээ. Ариутгалыг энэ сарын 30 хүртэл хийнэ.

Холбоотой мэдээ