Өдөртөө 11-13 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2020-05-02 06:31:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өдөртөө үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 11-13 хэм дулаан байна.


Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж сэрүүсч, говь талын нутгаар шороон шуурга шуурна.

 

2020 оны 5 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

 

2020 оны 5 дугаар сарын 03-07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Энэ сарын 3-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, 6-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 4-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 5-нд баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 3-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч цаашдаа өдөртөө дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм, Олон нууруудын хөндий болон говийн аймгуудын нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

Холбоотой мэдээ