Сүмо бөхийн тавдугаар сарын башёгийн талаар хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-05-02 13:10:17

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар орон даяар тогтоосон онцгой байдлын дэглэмийг сунгавал тавдугаар сарын башёгийн хуваарийн талаар хэлэлцэнэ гэж тус улсын Сүмо бөхийн холбоо мэдээллээ.


Японд тавдугаар сарын 6 хүртэл тогтоосон онцгой байдлыг нэг орчим сараар сунгаж магадгүй гэж Абэ Шинзо мэдэгдсэнтэй холбогдуулан Сүмо бөхийн холбооны Олон нийттэй харилцах албаны дарга Шибатаяма ийнхүү мэдээлжээ. Абэ Шинзо албан ёсны шийдвэрийг даваа гарагт гаргах төлөвтэй байна.


Онцгой байдлын дэглэмийг сунгасан тохиолдолд бид тэмцээний хуваарийн талаар хэлэлцэнэ гэж Шибатаяма хэлжээ. Сүмо бөхийн холбоо коронавирусний халдвартай холбогдуулан зуны тэмцээний нээлтийг тавдугаар сарын 24 хүртэл хоёр долоо хоногоор хойшлуулах шийдвэрийг өнгөрсөн сард гаргаад байсан юм.


“Бид тэмцээнийг танхимын үзэгчидгүйгээр зохион байгуулах юм уу цуцлах талаар хэлэлцэнэ” гэж Сүмо бөхийн холбоо мэдээлжээ. 

Холбоотой мэдээ