Цас орж, цочир хүйтрэхийг анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-24 15:21:38

Цас орж, цочир хүйтрэх тул тариалангийн аж ахуй эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Мөн иргэд, малчид салхи шуурганы үеэр төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хур тунадас орох үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл учирдаг тул жолооч нар баталгаатай зам, гүүр, гарам, гарцаар зорчиж, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг ханган, бензин, шатахууны нөөцтэй явахын зөвлөв.

Энэ сарын 23-ны өдөр баруун болон төвийн нутгаар, 24-ний өдөр төв болон зүүн зүгийн нутгаар, 25-ны өдөр зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 26-ны өдөр баруун зүгийн нутгаар бороо, нойтон цас орж, салхи зарим үед 16-18 м/с хүртэл ширүүсч хүйтрэх гэнэ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд