ГХ-ны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзлаа
Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенбергийг энэ сарын 5-нд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Засгийн газар COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар, Элчин сайд Ё.Розенберг ХБНГУ-ын Засгийн газар хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны стратегидаа хийж буй өөрчлөлт, шинэчлэлийн явцын талаар мэдээлэл өгөв.
Холбоотой мэдээ

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах мэргэжилтэн, манлайлагчдын гуравдугаар чуулга уулзалт боллоо
5 цаг

Төрийн Байгуулалтын Байнгын хороо Ерөнхий сайдын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг дэмжлээ
8 цаг