Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн цэвэрлэх байгууламжийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-05-11 11:16:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-ын дэд бүтэц, байгаль орчны хяналтын Улсын байцаагч нар арьс шир, ноос, ноолуур угаах, боловсруулах үйлдвэрүүдийн цэвэрлэх байгууламжийг шалгаж байна. 

Шалгалтаар гэрээний хугацаа дууссан, хангагч, хэрэглэгч гэрээгүй, үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанаас гарч буй хаягдал усны шугам сүлжээний тоолуургүй, хаягдал усны чанар байдалд лабораторийн шинжилгээ хийдэггүй зөрчлийг илрүүлээд байна. 

Мөн үйлдвэрийн зориулалт, хүчин чадалд нийцсэн ариутгах татуургын шугам сүлжээний зураг төсөлгүй, үйлдвэрийн дотрох эмх цэгц тааруу, бохир ус зайлуулах сувгийг ил угсарснаас эвгүй үнэр гарсаар байна. Зөрчил дутагдал илэрсэн 20 гаруй ААН, байгууллагад Улсын ахлах байцаагчийн 145 заалт бүхий хамтарсан албан шаардлагыг хүргүүлж, биелэлтийг хангуулан ажиллаж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт ноос, ноолуур, арьс шир угаах, боловсруулах 56 үйлдвэр ажиллаж байна. 


Холбоотой мэдээ