Тав, зургадугаарт сард АНУ-д ажилгүйдлийн түвшин 20 хувь давж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-05-11 11:31:09

ВАШИНГТОН. /TASS/. Шинэ коронавирусний цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралын улмаас тав, зургадугаар сард АНУ-д ажилгүйдлийн түвшин 20 хувь давж болзошгүй байна. Ийм урьдчилсан таамгийг АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засгийн зөвлөгөө өгөх зөвлөлийн дарга Кевин Кассет “CBS” телевизэд ярилцлага өгөхдөө танилцуулжээ. 


“Одоогийн байдлаар ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл гаргасан хүний тоо 30 сая давсан бөгөөд энэ нь хөдөлмөрийн зах зээлийн хувьд Дэлхийн II дайнаас хойших хамгийн том хямрал юм” гэж Хассет цохон хэлсэн байна.


Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-д ажилгүйдлийн түвшин 14.7 хувиар өсөж, хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн тухай тус улсын Хөдөлмөрийн яам өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдээлсэн юм. Нэг сарын дотор АНУ-д 20.5 сая хүн ажилгүй болжээ. Ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл гаргасан хүний тоо сүүлийн долоон долоо хоногийн хугацаанд 33 сая давсан байна.


Үүний зэрэгцээ Хассет АНУ-ын Засгийн газар хямралыг даван туулж, улс орныхоо эдийн засгийг сэргээж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ