Хөдөлмөрийн баатар З.Очирын нэрэмжит шагналыг гардуулжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-05-11 17:32:18

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ сар шинийн баярын өмнө Хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин З.Очирын нэрэмжит шагналыг зарим малчинд олгосон юм. “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлж цагаан сарын баярын үеэр олгож амжаагүй аймгийн шагналыг саяхан гардууллаа. Энэ жил Баян-Агт сумын малчин Д.Хишигсүрэн, Могод сумын малчин Б.Мөнхжаргал, Хутаг-Өндөр сумын малчин Г.Баасанжаргал, Хишиг-Өндөр сумын малчин Д.Батбулган нар ууган баатрын нэрэмжит шагналыг хүртсэн юм.

            Эдгээр малчид сүүлийн гурван жилд мал сүргээ тогтвортой өсгөж, ашиг шимийг нь дээшлүүлэн нийтдээ 2580 мал зах зээлд борлуулж, 167,7 сая төгрөгийн бүтээгдэхүүний орлого олж, нийгмийн салбарт 51,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ жилийн аймгийн хүндэт шагнал хүртсэн Хишиг-Өндөр сумын Д.Батбулган 15 дахь жилдээ мал маллаж байгаа залуу малчин бөгөөд 1300 гаруй толгой малтай болж, сүүлийн гурван жилд 289 толгой малыг иргэдийг малтай болгоход зориулжээ.

Холбоотой мэдээ