Аюултай хог хаягдал устгах, дахин боловсруулах үйлдвэрүүдтэй танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-05-11 18:18:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ныхан манай улсад ажиллаж буй биологийн гаралтай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах болон дахин боловсруулах үйлдвэрүүдийн ажилтай танилцлаа. 

Манай улсад биологийн гаралтай хог хаягдлыг устгах чиглэлээр “Элемент" болон “Элемент Медикал” ХХК-ийн үйлдвэрүүд, химийн сав баглаа, боодол дахин боловсруулах “Цэцүүх трейд” ХХК-ийн үйлдвэр тус тус ажиллаж байна. 


Дээрх үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэр БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар болон Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтнүүд Хог хаягдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн талаар мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөв. Хог хаягдлын тухай хуулиар биологийн гаралтай хог хаягдал нь манай улсад аюултай хог хаягдалд тооцогддог юм. 



Холбоотой мэдээ