Коби, Жианна нарыг эрсдэлийн талаар мэдэж байсан гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-05-13 13:00:11

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын домогт сагсанбөмбөгч Коби Брайант, түүний охин Жианна нар нислэгийн эрсдэлийн талаар мэдэж байсан гэж “Island Express” нисдэг тэрэгний үйлчилгээний компанийн өмгөөлөгч нар мэдэгджээ.


Island Express” компанийн мэдээлснээр, үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас нисдэг тэрэг осолдож, есөн хүн амиа алдсан бөгөөд уг үйл явдалд өөрсдийгөө хариуцлага хүлээх ёсгүй хэмээн үзэж байгаа ажээ.


Кобигийн эхнэр Ванесса Брайант өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд буюу Коби, Жианна нарын дурсгалыг хүндэтгэсэн өдөр “Island Express” компани болон нисгэгч Ара Зобаяны эсрэг шүүхэд зарга мэдүүлсэн юм.


Калифорни муж улсын Таусанд-Окс хотыг зорин нисэж байсан нисдэг тэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд осолдсоны улмаас есөн хүн харамсалтайгаар амь насаа алдсан билээ. 13 настай Жианна сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор явж байсан бол түүний аав, 41 настай Коби дасгалжуулахаар явж байжээ. 

Холбоотой мэдээ